Бүтээмж, ЧУТ

Slide background

2006 оны 11 сард "Өөрчлөлтийн менежмент" хөтөлбөрийн нээлт

Slide background

Бүтээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн анхны хуралдаан

Slide background

МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал Үндэсний бүтээмжийн шагнал

  МОНГОЛ УЛСДАА БҮТЭЭМЖИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ АНХ УДАА МОНГОЛ БАГШТАЙГААР ЭХЛҮҮЛЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА

“ДДЦС” ТӨХК олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008/МNS ISO9001:2010 стандартыг нэвтрүүлсэн компани боллоо  

“ДДЦС”ТӨХК нь  үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд техник технологийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийж компьютерийн хяналт удирдлагын систем, орчин үеийн програм хангамж зэргийг нэвтрүүлж Чанарын удирдлагын тогтолцооны үндсэн шаардлагуудыг авч хэрэгжүүлэн компанийн чанарын бодлого, зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлж ажилласнаар “Стандартчилал хэмжил зүйн газар”-аас 2015 оны 04 сарын 09-ны өдөр ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны сертификат гардан авч  Монгол улсын Эрчим хүчний салбарт  эрчим хүч үйлдвэрлэгч компаниудаас Чанарын удирдлагын  тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага, хамт олон боллоо.

Компанийн чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хэмжих, чанарын зорилтоо биелүүлэх үйл явцаа байнга сайжруулах тогтолцоог хэвшүүлэх, улмаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг улам дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Компанийн “Бүтээмж – чанар” -ыг хэрэгжүүлэх бүтэц

buteemj