2017 оны 09 сарын 28-нд Монгол Улсын Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал дээр “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж компанийн нийт хамт олон болон ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бүтээлч аян” уралдаанд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олныг “Тэргүүн байр”-т өргөмжилсөн болохыг уламжиллаа. Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтанууддаа Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн медаль гардуулж, Эрчим хүчний яамны шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр Зуухан цехийн ээлжийн дарга Л.Энхбаатар, мөн өөрийн санаачилгаар компанийн албан хэрэг хөтлөлтийн программыг шинээр зохиож нэвтрүүлсэн Инженерийн албаны сүлжээний инженер О.Сэргэлэн нарыг шагнаж урамшуулав.
ДХХА цехийн дарга В.Даваажав Moнгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо.
“ДДЦС” ТӨХК-ийн ДХХА цехийн дарга В.Даваажав 2017 оны 08 сарын 09-ний өдөр Moнгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо. В.Даваажав инженертээ цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар “ДДЦС” ТӨХК дээр хүрэлцэн ирж ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
2017 оны 6 дугаар сарын 14-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар “ДДЦС” ТӨХК дээр хүрэлцэн ирж ажилтан, албан хаагчидтай эдийн засаг өнөөгийн цаг үеийн байдлаар санал солилцлоо.
“ДДЦС” ТӨХК-ийн 2012 оноос 35мв-н цахилгаан үйлдвэрлэх турбины тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлын хүрээнд засгийн газар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын салбарт Эрчим хүчний салбарыг шингээн оруулж ажилчдын нийгмийн асуудалд бодитой хандахыг хүсэж байгаагаа ажилтан албан хаагчид мөн энэ үеэр илэрхийллээ.
.
VI/12-13-ны өдрүүдэд Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулах хуваарийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 13-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
“ДДЦС” ТӨХК-ийн ажилтнуудын хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Бидний Монголын Ирээдүй болсон бяцхан үрсийн маань хүсэл бүхэн нь биелж өдөр бүхэн инээж хөөрч, элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалаар бялхаж байх болтугай.
“Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” эрүүл мэндийн өдөрлөг “ДДЦС” ТӨХК-д боллоо
Эрчим хүчний салбарын Спортын их наадам амжилттай явагдаж өндөрлөлөө
Хойд бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан салбарын зүрх болсон инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьсон Хойд бүсийн эрчим хүчний салбарын ажилтнуудын дунд ажил мэргэжлийн уралдаан Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 6 баг оролцсон бөгөөд 7 төрөлд өрсөлдсөн юм. Үүнд:
IQ түвшин, салбарын аюулгүй ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэг болон шуурхай ажиллагаа,засвар угсралт, ашиглалтын чиглэлд ур чадвараа сорьсон. Мөн кранчин, оосорлогч-дохиочин болон гагнуурчдаас ур чадварын шалгалт авчээ. Уралдааны нэгдсэн дүнгээр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК тэргүүн байр, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хоёрдугаар байр эзэлсэн байна. Ур чадвар, мэдлэг оюунаараа тэргүүлсэн дээрх хоёр баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болов.
Уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн “ДДЦС” ТӨХК-ийн багийнхандаа баяр хүргэхийн ялдамд дараагийн тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017 өдөрлөг IV/7,8-ны өдрүүдэд явагдана.
“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газраас дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Тэнгэр плаза төвд зохион байгуулагдах гэж байна.
Тус өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх юм.
Түүнчлэн энэ үеэр өдөрлөгт оролцогчдод хууль эрх зүйн зөвлөгөө өгнө
Шагналын хур буусан сайхан өдөр боллоо.
17-р жарны гал тахиа жилийн босгон дээр Монгол улсын төрийн шагнал “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Инженерийн албаны төслийн инженер Гомбожав овогтой Туяахүү, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗУХ-ийн сувиллын сахиул Сагар овогтой Очирсүх, “Алтан гадас” одонгоор Зуухан цехийн механик тасгийн мастер Мижид овогтой Мөнхбаатар, компанийн өндөр настан Дашдэндэв овогтой Энэбиш, Долгор овогтой Банди нар тус тус шагнагдлаа.
Мөн Дархан-Уул аймгийн Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Дашням овогтой Бадамгарав, Дархан сумын “Хөдөлмөрийн аварга”-аар Турбин цехийн засварын инженер Жүгдэр овогтой Хүдэр нар тодорлоо.
Нийт шагнал авсан ажилтан, өндөр настангууддаа “ДДЦС” ТӨХК-ийн хамт олноос гал халуун баяр хүргэж сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээн хүсэн ерөөе.