Category : мэдээлэл

ЭхлэлТөрлийн архив "мэдээлэл"

МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ДДЦС” ТӨХК-ийн мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Монголын бүтээмжийн төвтэй хамтран цахим сургалтыг зохион байгууллаа. Шаардлагатай чухал мэдлэгийг тодорхойлох, түүнийг бий болгох, хадгалах, хуваалцах үйл явцыг нэгдсэн тогтолцоонд хэрэгжүүлэх зорилготой энэхүү бүтээмжийн ахисан түвшиний арга хэрэгслийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг гаргасан бөгөөд цаашид холбогдох журмыг гаргах, мөрдөгдөж байгаа журмуудаа шинэчлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Танилцуулга – Монголын Бүтээмжийн Төв

“ДДЦС” ТӨХК-ИЙН МЭРГЭЖЛИЙН АНГИ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ.

2020 оны 12-р сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ДДЦС ТӨХК-ийн мэргэжлийн анги 7 хүнтэй баг гарган Дархан-Уул аймгийн 11, 12, 13-р багийн нийт 24 байр, 90 орц 3900м2 талбайг буюу нийт талбайн 60%-г ариутгалаа.
Маргааш буюу 12-р сарын 10-ны өдөр ариутгал, халдваргүйжүүлэх ажил үргэлжилнэ.

АСТ тэмцээн зохион байгууллаа.

2020.10.23-ны өдөр ашиглалтын 4 ээлжийн дунд АСТ тэмцээнийг Хяналтын хэлтсээс зохион байгууллаа. Уг тэмцээнд амжилт гаргаж 1-р байрыг Х.Мөнхсаруул ахлагчтай III ээлжийн хамт олон, 2-р байрыг Г.Ууганбаяр ахлагчтай I ээлжийн хамт олон эзэллээ. Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон ашиглалтын ажилчдадаа баярлалаа.

“ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдав.

ДДЦС ТӨХК  нь шинэ техник, технологи, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилтнуудын  идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд 13 илтгэл шалгарч 2020 оны 10-р сарын 14-ний өдөр хэлэлцүүлэгдэж дараах илтгэлүүд шалгарлаа.

1-р байр: Инженерийн албаны цахилгааны инженер Б.Сугарсүрэн, Цахилгаан цехийн лабораторийн эрхлэгч З.Цогт-Эрдэнэ “SEL-700G, 300G ашиглан генераторыг автосинхрон тохируулгатай НС-д залгах” 

2-р байр: Инженерийн албаны техник хяналтын инженер Б.Долгорсүрэн “БКЗ-75-39фб маркийн уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэх”

3-р байр: Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Д.Бадамгарав, засварын инженер Б.Нэргүйбаатар “Түлш дамжуулах цехийн ажлын байрны тоосролт бууруулах усан мананцар байршуулах”

Тусгай байр:

– Хяналтын хэлтсийн ҮҮАХТХ-ын инженер С.Гантүлхүүр “Шугам хоолойн дулаалгын чанар сайжруулж, дулааны алдагдал бууруулж ажлын байрны зарим орчныг сайжруулах” 

– Инженерийн албаны хяналтын инженер З.Батмандах, Турбин цехийн ашиглалтын инженер Ц.Хишигсүрэн “83 МВт-ын ДЦС-ын виртуал сургалтын программын хөгжүүлэлт” илтгэл тус тус шалгарав.

Төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа

2020 оны 10 сарын 13-ны өдөр Залуучууд театрын их танхимд Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж “ДДЦС” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон, Цахилгаан цехийн дарга Х.Баяраа, өндөр настан Ч.Сандагдорж нар “Алтан гадас” одонгоор, ДХХА цехийн засварчин Ц.Ганзориг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдлаа.

МОД ТАРЬЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10-p сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан.

2020.10.09-ний өдөр компанийн алба, хэлтэс, цехийн ажилчид компанийнхаа хашаан дотор автомашин болон явган хүний зам дагуу  1650 ширхэг хайлаас мод, 15 нарс мод, 5 агч модны суулгац суулгаж цэнэг усалгаа хийлээ.

Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа.

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ДДЦС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ээлжит хурлаа компани дээр хийж хурлаар 4 асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.

ТУЗ-ийн гишүүд станцын үйл ажиллагаа, өвлийн бэлтгэл ажилтай танилцаж, шинээр баригдсан ажилчдын гуанз, хурлын заалны барилгыг үзэж үүрэг даалгавар өгөв.

Мөн ТУЗ-ийн гишүүд нийтээрээ мод тарих өдрийг тохиолдуулан мод тарьлаа.

Хараа голын эрэг дагуух газруудаар цэвэрлэгээ хийлээ.

2020 оны 09–р сарын 30-ны өдөр Хараа голын эргийн дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг компанийн алба, хэлтэс, цехийн 60 ажилтан, албан хаагч, ачааны 2 автомашин, суудлын УАЗ-469 машин, хүн тээврийн 2 автобусаар байгууллага өөрийн хөрөнгө хүчээр бүрэн зохион байгуулж, Хараа голын  “Станцын тохой” орчмын талбайгаас 2 ачааны автомашин хогийг ачиж хогийн цэгт буулгав.

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн компани дээрээ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус компанийн ахмадын бүртгэлд нийт 216 ахмад бүртгэлтэй байдаг ба үүнээс эрэгтэй 132, эмэгтэй 84, 90-ээс дээш насны 1, 80-89 насны 11, 70-79 насны 50, 60-69 насны 75, 50-59 насны 79 ахмад байна. Мөн эрчим хүчний болон бусад салбарын тэргүүний ажилтан 189 ахмад байна.

Шинэ барилга барьж ашиглалтад орууллаа.

Дарханы дулаан цахилгаан станц ТӨХК ажиллагсдынхаа нийгэм, соёлын арга хэмжээ зохион байгуулах зорилгоор шинээр барилга барьж ашиглалтад оруулсныг 2020 оны 9-р сард улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь 30×15 м хэмжээтэй, зоорьтой, 2 давхар барилга юм.

Зоорийн давхарт 20 тоннын багтаамжтай махны хөргүүр, агуулахууд, гуанзны ажилчдын ахуйн байр, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, 1-р давхарт 200 хүний багтаамжтай ажилчдын гуанз, халуун цех, 2-р давхарт 285 суудал бүхий хурлын заал, зочны өрөөтэй.

Уг барилга ашиглалтад орсноор гуанзны хоол үйлдвэрлэл технологийн шаардлагын дагуу хийгдэх боломжтой болсон.