Monthly Archives : September 2020

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн компани дээрээ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус компанийн ахмадын бүртгэлд нийт 216 ахмад бүртгэлтэй байдаг ба үүнээс эрэгтэй 132, эмэгтэй 84, 90-ээс дээш насны 1, 80-89 насны 11, 70-79 насны 50, 60-69 насны 75, 50-59 насны 79 ахмад байна. Мөн эрчим хүчний болон бусад салбарын тэргүүний ажилтан 189 ахмад байна.

Туршлага солилцлоо

2020 оны 09-р сарын 09-ний өдөр Дархан Минж ХХК-ийн удирдлагууд Бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл, Ажлын байрны соёл -5С-ийн ажилтай танилцаж туршлага судлав.

Шинэ барилга барьж ашиглалтад орууллаа.

Дарханы дулаан цахилгаан станц ТӨХК ажиллагсдынхаа нийгэм, соёлын арга хэмжээ зохион байгуулах зорилгоор шинээр барилга барьж ашиглалтад оруулсныг 2020 оны 9-р сард улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь 30×15 м хэмжээтэй, зоорьтой, 2 давхар барилга юм.

Зоорийн давхарт 20 тоннын багтаамжтай махны хөргүүр, агуулахууд, гуанзны ажилчдын ахуйн байр, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, 1-р давхарт 200 хүний багтаамжтай ажилчдын гуанз, халуун цех, 2-р давхарт 285 суудал бүхий хурлын заал, зочны өрөөтэй.

Уг барилга ашиглалтад орсноор гуанзны хоол үйлдвэрлэл технологийн шаардлагын дагуу хийгдэх боломжтой болсон.

Улаан загалмайн нийгэмлэг үзүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа.

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ДДЦС ТӨХК-ийн мэргэжлийн ангийн нийт 15 хүний баг бүрэлдэхүүн, ХАБЭА-н ажилтанууд мөн эмнэлгийн хэсэг Дархан-Уул аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч

  1. “Эмнэлгийн анхны тусламж – Амилуулах суурь тусламж”,
  2. “Хугарал гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж”,
  3. Цус алдсан үед үзүүлэх анхны тусламж сэдвээр компанийн 276 ажилчдад үзүүлэх сургалт, дадлагыг гардан үйлдлээр хийж зохион байгууллаа.