Monthly Archives : October 2020

АСТ тэмцээн зохион байгууллаа.

2020.10.23-ны өдөр ашиглалтын 4 ээлжийн дунд АСТ тэмцээнийг Хяналтын хэлтсээс зохион байгууллаа. Уг тэмцээнд амжилт гаргаж 1-р байрыг Х.Мөнхсаруул ахлагчтай III ээлжийн хамт олон, 2-р байрыг Г.Ууганбаяр ахлагчтай I ээлжийн хамт олон эзэллээ. Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон ашиглалтын ажилчдадаа баярлалаа.

“ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдав.

ДДЦС ТӨХК  нь шинэ техник, технологи, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилтнуудын  идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд 13 илтгэл шалгарч 2020 оны 10-р сарын 14-ний өдөр хэлэлцүүлэгдэж дараах илтгэлүүд шалгарлаа.

1-р байр: Инженерийн албаны цахилгааны инженер Б.Сугарсүрэн, Цахилгаан цехийн лабораторийн эрхлэгч З.Цогт-Эрдэнэ “SEL-700G, 300G ашиглан генераторыг автосинхрон тохируулгатай НС-д залгах” 

2-р байр: Инженерийн албаны техник хяналтын инженер Б.Долгорсүрэн “БКЗ-75-39фб маркийн уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэх”

3-р байр: Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Д.Бадамгарав, засварын инженер Б.Нэргүйбаатар “Түлш дамжуулах цехийн ажлын байрны тоосролт бууруулах усан мананцар байршуулах”

Тусгай байр:

– Хяналтын хэлтсийн ҮҮАХТХ-ын инженер С.Гантүлхүүр “Шугам хоолойн дулаалгын чанар сайжруулж, дулааны алдагдал бууруулж ажлын байрны зарим орчныг сайжруулах” 

– Инженерийн албаны хяналтын инженер З.Батмандах, Турбин цехийн ашиглалтын инженер Ц.Хишигсүрэн “83 МВт-ын ДЦС-ын виртуал сургалтын программын хөгжүүлэлт” илтгэл тус тус шалгарав.

Төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа

2020 оны 10 сарын 13-ны өдөр Залуучууд театрын их танхимд Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж “ДДЦС” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон, Цахилгаан цехийн дарга Х.Баяраа, өндөр настан Ч.Сандагдорж нар “Алтан гадас” одонгоор, ДХХА цехийн засварчин Ц.Ганзориг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдлаа.

МОД ТАРЬЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10-p сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан.

2020.10.09-ний өдөр компанийн алба, хэлтэс, цехийн ажилчид компанийнхаа хашаан дотор автомашин болон явган хүний зам дагуу  1650 ширхэг хайлаас мод, 15 нарс мод, 5 агч модны суулгац суулгаж цэнэг усалгаа хийлээ.

Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа.

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ДДЦС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ээлжит хурлаа компани дээр хийж хурлаар 4 асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.

ТУЗ-ийн гишүүд станцын үйл ажиллагаа, өвлийн бэлтгэл ажилтай танилцаж, шинээр баригдсан ажилчдын гуанз, хурлын заалны барилгыг үзэж үүрэг даалгавар өгөв.

Мөн ТУЗ-ийн гишүүд нийтээрээ мод тарих өдрийг тохиолдуулан мод тарьлаа.

Хараа голын эрэг дагуух газруудаар цэвэрлэгээ хийлээ.

2020 оны 09–р сарын 30-ны өдөр Хараа голын эргийн дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг компанийн алба, хэлтэс, цехийн 60 ажилтан, албан хаагч, ачааны 2 автомашин, суудлын УАЗ-469 машин, хүн тээврийн 2 автобусаар байгууллага өөрийн хөрөнгө хүчээр бүрэн зохион байгуулж, Хараа голын  “Станцын тохой” орчмын талбайгаас 2 ачааны автомашин хогийг ачиж хогийн цэгт буулгав.