Мэдээ

“ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдав.

ДДЦС ТӨХК  нь шинэ техник, технологи, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилтнуудын  идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд 13 илтгэл шалгарч 2020 оны 10-р сарын 14-ний өдөр хэлэлцүүлэгдэж дараах илтгэлүүд шалгарлаа.

1-р байр: Инженерийн албаны цахилгааны инженер Б.Сугарсүрэн, Цахилгаан цехийн лабораторийн эрхлэгч З.Цогт-Эрдэнэ “SEL-700G, 300G ашиглан генераторыг автосинхрон тохируулгатай НС-д залгах” 

2-р байр: Инженерийн албаны техник хяналтын инженер Б.Долгорсүрэн “БКЗ-75-39фб маркийн уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэх”

3-р байр: Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Д.Бадамгарав, засварын инженер Б.Нэргүйбаатар “Түлш дамжуулах цехийн ажлын байрны тоосролт бууруулах усан мананцар байршуулах”

Тусгай байр:

– Хяналтын хэлтсийн ҮҮАХТХ-ын инженер С.Гантүлхүүр “Шугам хоолойн дулаалгын чанар сайжруулж, дулааны алдагдал бууруулж ажлын байрны зарим орчныг сайжруулах” 

– Инженерийн албаны хяналтын инженер З.Батмандах, Турбин цехийн ашиглалтын инженер Ц.Хишигсүрэн “83 МВт-ын ДЦС-ын виртуал сургалтын программын хөгжүүлэлт” илтгэл тус тус шалгарав.